Монгол улсад 60 төрлийн 600 мянга гаруй тоолуур хэрэглэгдэж байна

2014 оны 5 сарын 08

Цахилгаан эрчим хүчний нарийн хэмжил нь үйлдвэрлэлийн бүх салбарын хамгийн өргөн хүрээтэй, эдийн засгийн чухал ач холбогдолтой  хэмжлийн төрөл юм. Цахилгаан эрчим хүчний хэмжих хэрэгслийн шинэчлэл  хурдацтайгаар явагдаж эхэлсэн энэ үетэй манай улс ч хөл нийлүүлэн алхах шаардлагатай болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Стандартчилал хэмжил зүйн газраас тусгай зөвшөөрөл авсан 200 ААН байгууллага цахилгааны тоолуур оруулж ирж байгаагын 87-88 хувь нь Хятад улсынх үлдсэн нь ОХУ, Солонгос, Европын орнуудын 50-60төрлийн  тоолуурыг  Манай улсын айл өрх болон албан байгууллагууд хэрэглэж байгаа.  Эдгээр 600 мянга гаруй цахилгаан тооллуурын 170-аад  мянга нь механик тоолуур буюу хуучны хар тоолуурууд байгаа юм. Гэтэл механик тоолуур цахилгаан зарцуулалтыг 2.5 хувийн зөрүүгээр алдаж гаргадаг , харин электрон тоолуур хамгийн ихдээ нэг хувийн зөрүү гаргах магадлалтайг Стандартчилал хэмжил зүйн газраас тогтоожээ.

МУ-ын эрчим хүчний хэрэглээ тооцоонд ашиглаж байгаа эдгээр 600 мянга шахам цахилгааны тоолуур, тооцооны хэмжих хэрэгслийн загварын туршилтыг стандартын дагуу гүйцэтгэх, баталгуужуулах ажлыг Стандартчилал хэмжил зүйн газар “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хуул”-ийн дагуу хэрэгжүүлж байгаа юм. Тус газраас хэрэглэгчдийг цахилгаан тоолуур худалдан авахдаа загварын гэрчилгээ, баталгаажуулалтын гэрчилгээ байгаа эсэхийг лавлах хэрэгтэй бол импортоор оруулж ирэх гэж байгаа ААН байгууллагууд үйлдвэрлэгч орны загварын болон хэмжил зүйн гэрчилгээ, туршилтын үр дүнгийн протоколтой эсэхийг анзаарах хэрэгтэй бөгөөд  хэрэв ийм төрлийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий тоолууруудыг оруулж ирвэл монголд дахин загварын туршилтанд оруулах шаардлагагүй байдаг гэдгийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2722
1 эможи
keyboard_arrow_up