Хүүхдийн 20 мянгыг энэ онд багтааж өгнө

Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр хүүхэд бүрт Хүний хөгжил сангаас сард олгодог 20 мянган төгрөгийн санхүүжилт байхгүй, эдийн засаг хүндэрсэн энэ цагт өгч чадахгүйд хүрлээ гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Энэ сарын 20 мянган төгрөг өнөөдрийг хүртэл дансанд ороогүй байгаа юм. Уг нь сар болгоны 20-д гаргаад орчихдог мөнгө яагаад орохгүй байгаа юм бол гэсэн асуулт ээж, хүүхдүүдийн дунд хүлээлт үүсгэсэн байдалтай байна. Тэгвэл "Хүүхдийн" 20 мянган төгрөг энэ сарын 25-ны дотор олгох талаар НХҮЕГ-аас мэдээлжээ. Тус газарт “12 дугаар сарын хүүхдийн мөнгө олгохгүй байна” гэсэн гомдол их ирсэн байна. Иймээс НХҮЕГ-аас “Энэ сарын 25-ны өдөр Төрийн сангийн гүйлгээ хаана. Үүнээс өмнө буюу 25-нд багтаж, 12 сарын хүүхдийн мөнгө иргэдийн дансанд орно” гэжээ.









