МИ8 нисдэг тэрэг ослын буулт хийжээ

2015 оны 12 сарын 24

Налайхад МИ8 нисдэг тэрэг осолдсон талаарх мэдээлэл тараад байна. Манай сурвалжлагчийн тодруулснаар Налайхад байрлалтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ8 нисдэг тэрэг ослын буулт хийсэн гэсэн мэдээллийг Батлан хамгаалах яамны төлөөлөгч өглөө. Нисдэг тэрэг шөнийн сургуулилтын нислэг хийж байсан юм байна. Онгоцонд хэдэн хүн байсан, хүн бэртэж гэмтсэн эсэх талаар тодорхой мэдээллийг одоо өгөх боломжгүй гэсэн хариу өгч байна.

Зэвсэгт хүчний жанжин штаб маргааш энэ асуудлаар мэдээлэл хийж магадгүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27182
0 эможи
keyboard_arrow_up