Монголчууд Путинийг хамгийн шилдэг удирдагч гэж үзжээ

2015 оны 12 сарын 24

Дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тодорхойлох уг судалгааны дүнг судалгаанд хамрагдсан бүх улсууд өчигдөр нэгэн зэрэг зарлалаа. Харин Монголчууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хамгийн шилдэг удирдагч гэж үзжээ.

Энэ бол MMCG үндэсний судалгааны компаниас явуулсан санал асуулгын дүн. MMCG үндэсний судалгааны компанийн хувьд анх удаагаа олон улсын хэмжээний том судалгаанд хамрагдаж байгаа нь энэ юм.  Өөрөөр хэлбэл, дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тогтоох судалгаанд Монголчууд ийнхүү саналаа өглөө.

Судалгаанд хамрагдсан 65 орны 65 мянган иргэний саналаар топ 10 удирдагчийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэргүүлсэн байна. Харин энэ 65 мянган иргэний нэг хэсэг болж судалгаанд оролцсон 1000 монгол хүний саналаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээрт бичигдэж байна. Харин түүний араас хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, гуравдугаарт Германы канцлер Ангела Меркель орж байна.

Дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тодорхойлох уг судалгааг авахдаа 21 аймаг, нийслэлээс түүвэрлэж, иргэдээс асуулгаа авсан байна. Өөрөөр хэлбэл, төлөөлөл болгож ганц, хоёр аймгаас судалгаагаа аваагүй. Бүх аймгийн, бүх үндэстэн ястны төлөөлөл жигд хамрагдсан учраас дэлхийн 10 шилдэг удирдагчийг шалгаруулах судалгааны дүнд нөлөөлж байгааг MMCG үндэсний судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д. Бум-Эрдэнэ онцолж байна.

MMCG үндэсний судалгааны компани мөн дэлхийн улс орнуудын аз жаргал, эдийн засаг, итгэл найдварын индексийн судалгаанд оролцож буй юм байна. Цаашид монголчуудын аз жаргал, итгэл найдвар, эдийн засгийн индексийн бусад орнуудтай харьцуулсан судалгааг танилцуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27174
0 эможи
keyboard_arrow_up