Ц.Баатарсайхан дэнчингийн мөнгөө байршуулжээ

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын ээлжит хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаар хэвлэх үйлдвэрийн барилгын дуудлага худалдааны талаар хэлэлцлээ.
Нээлттэй дуудлага худалдаагаар тус барилгыг иран гаралтай Абдул Карим 24 тэрбумаар авахаар болсон ч татгалзсан юм. Тиймээс хуулийн дагуу хэвлэх үйлдвэрийн барилгыг авах эрх “Таван богд” группт шилжив.
Тэгвэл авах эсэх нь тодорхойгүй байсан “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайхан дэнчингийн төлбөр болох 715 сая 500 мянган төгрөгийг байршуулсан байна. 23 тэрбум 850 сая төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авч байгаа тус компани ирэх оны нэгдүгээр сарын 1-ний дотор төлбөрөө Төрийн сангийн дансанд байршуулснаар гэрээний дагуу газрын эрх шилжих юм. Газрын эзэмшлийг худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид 60 жилийн эрхтэйгээр олгож байгаа юм.









