Яармагийн гүүрний засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ
2015 оны 12 сарын 22

Зам тээврийн ослоос болж хэсэг хугацаанд хаагаад байсан Яармагийн гүүрний засварын ажил дуусч, өчигдөр 18.00 цагаас хөдөлгөөнийг нээжээ. Тодруулбал, энэ сарын сарын 02-ны өдөр Яармагийн гүүрэн дээр “Эрдэмтранс” ХХК-ийн Hyundai Aerocity маркын автобусны жолооч А нь Kia Bongo автомашинтай мөргөлдөж, долоон хүн гэмтсэн юм. Зам тээврийн ослоос болж уг түр гүүрний тулгуур даацанд гэмтэл учирсан тул гүүрийг засч хэвийн байдалд оруулахаар хаагаад байсан юм. Гүүрний засварт 70 гаруй сая төгрөг зарцуулсан гэсэн албан бус мэдээлэл бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









27127
0 эможи