Чингисийн зурагтай үнсний савыг худалдаалахыг хоригложээ

2015 оны 12 сарын 22

Чингис хааны зурагтай үнсний сав үйлдвэрлэн худалдаж байсан нь хууль зөрчсөн тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас худалдаалахыг хоригложээ.

Тодруулбал, “Номин” их дэлгүүрийн бэлэг дурсгалын тасгаар худалдаалж байсан уг бүтээгдэхүүн нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2-р зүйл буюу зүй бус зар сурталчилгаа байсан тул ийнхүү худалдаанаас татсан байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2-р заалтад,

7.2.Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно:
7.2.1.өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчилсан;
7.2.2.бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд харш сурталчилгаа;
7.2.3.хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан бол хууль бус зар сурталчилгаанд тооцно гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27122
0 эможи
keyboard_arrow_up