Чингис хааны дүрстэй үнсний савыг заруулахгүй байхаар болжээ

2015 оны 12 сарын 22

     Монголыг Чингис хаанаар нь дэлхий дахинд илүү сайн мэдэж танидаг. Энэ ч үүднээсээ Монголчууд Чингис хаанаа хүндэтгэж, архийг Чингисээр нэрлэхэд дургүйцэж байсан цаг саяхан билээ. Гэтэл Их эзэн Чингис хааны нүүрэн дээр тамхиа нясалж унтраагаад, үнсийг нь хаяж суух цаг болсон байна. Тухайлбал Эзэн Чингис хааны зурагтай үнсний сав Улсын их дэлгүүр буюу Номинд худалдаалагдах болжээ. Гаднаас Монголыг зорьж ирэгсэд энэ дэлгүүрээр ороод гарах нь хэвшил болсон. Тэгвэл тэдэнд Монголын Чингис хаан дээр тамхины үсээ хаяж, Монгол бахархал руу нулимах суух боломжийг ийнхүү олгосон байна. Харин эл хууль зөрчиж зарж байгаа барааны талаар ШӨХТГ-т шалгаж өгнө үү гэсэн хүсэлт очжээ. Иргэний өгсөн хүсэлтийн дагуу дээрх газраас шалгаж үзээд хууль зөрчиж буйг нь тогтоож, дээрх үнсний савыг заруулахгүй байхаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27112
0 эможи
keyboard_arrow_up