Хэвлэх үйлдвэрийн барилгыг музей болгоно

2015 оны 12 сарын 21

Төрийн ордны дэргэдэх хэвлэх үйлдвэрийн барилга “Таван богд” группын эзэмшилд шилжихээр болов. Өнгөрсөн сард болсон дуудлага худалдаагаар иран гаралтай Абдул Карим 24 тэрбум төгрөгийн үнэ хэлж ялагч болсон ч төд удалгүй татгалзсан билээ.

Тэгвэл хуулийн дагуу дараагийн үнэ буюу 23.8 тэрбум төгрөг санал болгосон “Таван богд” группын эзэн Ц.Баатарсайханд уг барилга шилжиж байна. “Таван богд” группээс гаргасан уг барилга, газрыг хэрхэн ашиглах талаар тайлбартаа “Хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, “Galleria Ulaanbaatar” худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа. Энэ төвд Улаанбаатар хотын музейг байрлуулна. Хэвлэх үйлдвэрийн байрны ар талд “Таван богд” группын эзэмшлийн газрууд байдаг. Эзэмшлийн талбайд 18 давхар цамхаг барих төсөл зураг гаргасан. Хас банк болон бусад хөрш байгууллагуудтай хамтран сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27101
0 эможи
keyboard_arrow_up