Арьс ширний урамшууллыг өнөөдрөөс олгоно
2015 оны 12 сарын 21

Малчдад олгох арьс, ширний урамшууллын санхүүжилтийг Монголбанкин дахь “Малчин” дансанд байршуулж, малчдын арилжааны банкин дахь дансанд өнөөдрөөс эхлэн шилжүүлж эхлэх аж. Тодруулбал нийт 21 аймаг, нийслэлийн 54535 хоршооны гишүүнд 7.9 тэрбум төгрөгийг олгож үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бодын 159.654 ширхэг ширэнд хоёр тэрбум 394 сая гаруй төгрөг, богийн нэг сая 854 мянган ширхэг арьсанд таван тэрбум 564 сая төгрөг олгох аж. Нийт 2.4 сая арьс, ширэнд урамшуулал олгохоор болсон байна.
Эх сурвалж:www.zms.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









27096
0 эможи