Хүүхдийн төлөө 50 жил ажилласан хүн

2014 оны 5 сарын 08

Өчигдөр Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Монгол улсын гавьяат багш Цамбын Түвшинтөгсийн “Монгол хүүхдийн хөдөлгөөнд зориулсан 50 жил” сэдэвт бага хурал, уулзалт Багшийн сургуулийн хурлын танхимд боллоо. Уг хурал, уулзалтад Багшийн сургуулийн нэг ангийн төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, Хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, гэр бүл, үр хүүхдүүд нь нэгэн дор цугларсан байлаа. Уг үйл ажиллагааг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нээж Ц.Түвшинтөгс гуайн Монголын хүүхдийн хөгжил, гэр бүл судлалд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж баяр хүргэсэн юм.
Ц.Түвшинтөгс гуай өөрийн туурвисан ном, гарын авлага, шинээр хэвлүүлсэн бүтээлүүдээ дэлгэж сонирхуулж, гэр бүл, хүүхдүүдээс нь фото болон видео бичлэгийн танилцуулга хийсэн.
Багшийн сургуулийн оюутан сурагчид ууган төгсөгч Ц.Түвшинтөгс гуайдаа урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ. Хуралд Улаанбаатар дээд сургуулийн багш, доктор, профессор Т.Намжил, ХТҮГ-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга, доктор Х.Баавгай, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ж.Дашдондог нар үндсэн илтгэл тавьж хүүхдийн төлөө 50 жилийн амьдралаа зориулсан сэтгэл нэгт анд, багшдаа талархал илэрхийлсэн юм. Өнөөдрийн тус арга хэмжээнд өөрийнх нь төрсөн нутаг болох Ховд аймгийн Дөргөн сумын дунд сургуулийн ахмад захирал, Хүүхдийн төлөө үндэсний газрын үе үеийн удирдлагууд, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн ерөнхий захирал , Монголын хүүхдийн ордны анхны ахмад захирал зэрэг нэр хүндтэй олон ахмад сурган хүмүүжүүлэгчид ирж баяр хүргэж гэр бүл, үр хүүхэд, ажил үйлсэд нь амжилт хүслээ. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд Ц. Түвшинтөгс гуай номын дээжээ гардуулан хамт дурсгалын зураг татууллаа.

Өчигдөр Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Монгол улсын гавьяат багш Цамбын Түвшинтөгсийн “Монгол хүүхдийн хөдөлгөөнд зориулсан 50 жил” сэдэвт бага хурал, уулзалт Багшийн сургуулийн хурлын танхимд боллоо. Уг хурал, уулзалтад Багшийн сургуулийн нэг ангийн төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, Хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, гэр бүл, үр хүүхдүүд нь нэгэн дор цугларсан байлаа. Уг үйл ажиллагааг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нээж Ц.Түвшинтөгс гуайн Монголын хүүхдийн хөгжил, гэр бүл судлалд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж баяр хүргэсэн юм.
Ц.Түвшинтөгс гуай өөрийн туурвисан ном, гарын авлага, шинээр хэвлүүлсэн бүтээлүүдээ дэлгэж сонирхуулж, гэр бүл, хүүхдүүдээс нь фото болон видео бичлэгийн танилцуулга хийсэн.
Багшийн сургуулийн оюутан сурагчид ууган төгсөгч Ц.Түвшинтөгс гуайдаа урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ. Хуралд Улаанбаатар дээд сургуулийн багш, доктор, профессор Т.Намжил, ХТҮГ-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга, доктор Х.Баавгай, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ж.Дашдондог нар үндсэн илтгэл тавьж хүүхдийн төлөө 50 жилийн амьдралаа зориулсан сэтгэл нэгт анд, багшдаа талархал илэрхийлсэн юм. Өнөөдрийн тус арга хэмжээнд өөрийнх нь төрсөн нутаг болох Ховд аймгийн Дөргөн сумын дунд сургуулийн ахмад захирал, Хүүхдийн төлөө үндэсний газрын үе үеийн удирдлагууд, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн ерөнхий захирал , Монголын хүүхдийн ордны анхны ахмад захирал зэрэг нэр хүндтэй олон ахмад сурган хүмүүжүүлэгчид ирж баяр хүргэж гэр бүл, үр хүүхэд, ажил үйлсэд нь амжилт хүслээ. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд Ц. Түвшинтөгс гуай номын дээжээ гардуулан хамт дурсгалын зураг татууллаа. - See more at: http://zasag.mn/m/nac/view/5443#sthash.PuI06It6.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2703
0 эможи
keyboard_arrow_up