Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй

2015 оны 12 сарын 17

Ирэх онд Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхэд авдаг болно. Энэ нь амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүд авахгүй гэсэн үг. Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой аж. Жил ирэх бүр төрөлт ихсэж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах хүүхдийн тоо нэмэгджээ. Жишээлбэл анх Засгийн 70-р тогтоол гарч, 2012 оноос эхлэн хүүхдийн мөнгийг 900 орчим мянган хүүхдэд өгдөг байсан бол дээрх тоо энэ онд нэг сая 25 мянга болсон юм.

Хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийн зарлагыг он бүрээр нь тооцвол 2012 онд 848 тэрбум, 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг байх юм. Харин ирэх 2016 онд 144 тэрбум төгрөг болж буурчээ. Ийнхүү хүүхдэд олгох тэтгэмжийн мөнгө 102 тэрбум төгрөгөөр буурсан нь эдийн засаг хямралтай энэ цагт төсөв хэмнэлтийн нэг арга аж.

Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлжээ. Өөрөөр хэлбэл өрхүүдийг хэрэглээн дээр нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан байна.

Тодруулбал, танайх LED телевизортой, печь, автомат угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө авахгүй. Хүүхдийн мөнгө авах айл өрх, хар зурагттай, угаалгын машингүй, печьгүй  байх, түүнчлэн эмзэг бүлгийн, орлогогүй, хүүхдийн мөнгө нь  орлого болж тэрхүү гэр бүлийг тэжээх тийм л өрхийн хүүхдүүд 20 мянган төгргөө үргэлжлүүлэн авахаар болсон. 

Харин үүнийг далимдуулан зарим өрхүүд өрхийн үнэлгээгээ хийлгэхдээ энэ тэндээс хар зурагт авчирч үзүүлэх, өөрийн led телевизээ нуух зэргээр хуурамч үнэлгээ хийлгэх байдал гарч байгаа ажээ. Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой юм. Дөрвөн жилийн өмнөөс дээрх нэгдсэн санг ашиглаж, амьдралын боломж тааруу иргэдэд хүнсний талон өгч ирсэн билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27027
0 эможи
keyboard_arrow_up