Эхнэрээ хөнөөгөөд, цогцсыг нь ачиж яваад саатуулагджээ

2015 оны 12 сарын 17

Хамтран амьдрагчаа хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн даваа гарагийн шөнө гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Согоот-116 чиглэлийн эргүүлийн цагдаа нар үүргээ гүйцэтгэж байгаад Тоyota Raum маркийн автомашиныг зогсоож шалгасан байна.

Гэтэл жолооч Э-гийн гар нь чичирж, цагдаагийн урдаас эгцэлж харж чадахгүй байсан учраас цагдаа нар автомашинд нь нэгжлэг хийсэн байна. Ингэхэд тээшинд нь 30 орчим насны эмэгтэй хүний цогцос байжээ.

Тиймээс сэжигтэн Э-г даруй саатуулж, автомашинд ачиж явсан цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний төв рүү шилжүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэй сэжигтэн Э-гийн эхнэр байсан бөгөөд тэд архи ууж, маргалдан улмаар аминд хүрсэн аж.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27016
0 эможи
keyboard_arrow_up