Монголчууд ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчиллээ

2015 оны 12 сарын 17

БНХАУ-ын Сычуан мужийн Чэнгдү хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээний эхний өдрийн байдлаар манай улсын баг тамирчид боломжит 24 медалиас 11-ийг нь аваад байна. Үүн дотроо манай тамирчид өсвөр насанд дэлхийд номер нэг гэдгээ харуулж, одоогоор есөн медалийн наймыг нь авлаа. Түүнчлэн “хоёртын тоолол” төрөлд өсвийн дэлхийн рекордыг манай улсын зургаан тамирчин эвдсэнээс З.Цэцэгзулын рекордыг бүртгэсэн байна. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудын 278 тамирчин 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөх юм. Өнөөдөр тэмцээний дөрвөн төрлийн өрсөлдөөн явагдаж, өндөрлөх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27008
0 эможи
keyboard_arrow_up