42.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг ил болгожээ

2015 оны 12 сарын 17

Далд эдийн засгийг бууруулах зорилгоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 3.5 их наяд төгрөг төвлөрөөд байгаа. Тэгвэл аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн хувьд нийт 1737 аж ахуйн нэгж, байгууллага хуульд хамрагдахаар ил тод байдлын тайлан гаргахаар хүсэлт илгээжээ. Үүнээс 674 тайланг албан ёсоор баталгаажуулсан аж. Өөрөөр хэлбэл, 565.2 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлогыг санхүүгийн тайлангаар ил болгосон байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд энэ сарын 7-ны өдрийн байдлаар 161.3 сая төгрөгийн торгуулиас чөлөөлжээ.

Албан татварын тайлангийн хувьд нийт таван төрлийн татварын хүрээнд 5789 тайлангаар 3.5 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болсон байна. Мөн 572.1 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлжээ. Энэхүү тайлангийн хүрээнд 171.6 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж байна. Тайлан ирүүлсэн нийт татвар төлөгчийн 34.1 хувь нь шинээр бүртгүүлсэн, 15.3 хувь нь өмнө тайлан гаргаж байгаагүй, 50.5 хувь нь татварын тайлангаа буруу гаргасан татвар төлөгч байгаа аж. Гаалийн татвар, хураамжийн нөхөн мэдүүлгийн хувьд 6.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн байна. Нийт 55 иргэн, 314 аж ахуйн нэгж, байгууллагын 6500 орчим нэр төрлийн 27.4 сая ам.доллар буюу 42.7 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлсэн байна.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувьд нийт 114 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгджээ. Үүнээс 13.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 31 төрлийн эд хөрөнгийн анхны бүртгэлийг хийж, 3.2 сая төгрөгийн үйлчилгээний болон тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27007
0 эможи
keyboard_arrow_up