Гудамж замын шалгалт үргэлжилж байна

2017 оны 9 сарын 08

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан А/62 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавих болон “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио, ерөнхий шаардлага” MNS4979:2016 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх зорилготой Замын цагдаагийн алба, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв хамтран зохион байгуулж байгаа “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ” гудамж, замын шалгалт үргэлжилж байна.

Дээрх арга хэмжээ 2017 оны 9 дүгээр 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут гэрэл дохио тавьж ашиглах, хэрэглэж явсан тохиолдолд хуулийн заалтаар хариуцлага тооцож, тусгай дуут гэрэл дохиог тээврийн хэрэгслээс авхуулж зөрчлийг арилгаж ажиллах юм.

“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-д зааснаар

  1. Төрийнтусгайхамгаалалтынтээврийнхэрэгсэлд-ХӨХ
  2. Гэмтхэрэгтэйтэмцэх, нийтийнаюулгүйбайдлыгхангахчигүүрэгбүхийцагдаа, дотоодынцэрэг, Авлигатайтэмцэхгазар, Улсынерөнхийпрокурорындэргэдэхмөрдөнбайцаахалбаныалбанажлынхэрэгцээндүйлчилдэгтээврийнхэрэгсэлд-хөхулаан, Цагдаагийн албаныгэмтхэрэгтэйтэмцэх, нийтийнхэвжурамхамгаалах, олоннийтийнаюулгүйбайдлыгхангахболоншуурхайалбанытээврийнхэрэгсэлд - ХӨХ-УЛААН
  3. Шүүхийншийдвэргүйцэтгэхбайгууллага, тахарын алба яллагдагч, ялтныгхуягланхүргэх, ялтаншилжүүлэх, эрэнсурвалжлахболоншуурхайалбаныажлынхэрэгцээнд, шүүхийншинжилгээнийүндэснийхүрээлэнгийнтусгайзориулалтын (хэргийнгазрынүзлэгийнболонцогцосзөөвөрлөх), онцгойбайдал, уулуурхайнаврахангийншуурхайалбанытээврийнхэрэгсэлд – УЛААН
  4. Хүн, малэмнэлгийняаралтайтусламжийнтээврийнхэрэгсэлд –НОГООН
  5. Цахилгаан, дулаан, уссуваг, холбоо, хоттохижилтынболонхаруулхамгаалалтынбайгууллага, байгальхамгаалах, замынарчлалт, техникийнхяналтүйлчилгээнийчирэгч-ачигч, автотээврийнхяналтынтээврийнхэрэгсэлослыншуурхайдуудлагынзориулалттайтээврийнхэрэгсэлд–ШАРөнгийнгэрлэндохиохэрэглэнэгэжзаасанбайна.

Хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 34 иргэнд, тусгай дуут гэрлэн дохионы өнгийг сольж хэрэглэсэн 6 иргэнд хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27
0 эможи
keyboard_arrow_up