Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг , Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран Монгол улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулж уг хөдөлгөөнийг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх, хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг өнөөдөр 10 цагт зохион байгууллаа. Хөшөөнд Хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөл, төр захиргааны байгууллагын төлөөлөгчид, дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төв, харъяа байгууллагынхан, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагынхан оролцож хүндэтгэл илэрхийллээ.Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Багануур, Хан-Уул дүүргийн хүүхдийн холбооны авъяаслаг сурагчид мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэлийн жагсаал хийлээ.