ТАНЫ СОНОРТ: Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулаагүй иргэдэд боломж олгож байна

2014 оны 5 сарын 08

Ажилласан жил, тэтгэврийн  даатгалын шимтгэлийг нөхөн тооцох  тухай хууль 2012 оны арваннэгдүгээр сараас  2013 оны аравдугаар сард хэрэгжсэн. Тэгвэл  хүндэтгэн үзэх болон аргагүй шалтгааны  улмаас хамрагдаагүй иргэдийг ирэх  зургадугаар сарын 1 хүртэл бүртгэхээр Хүн  амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд  тушаал гаргажээ.

Тодруулбал, УИХ 2012 онд хуулийг баталснаар  1990-1995 оны хооронд ажилласан жил нь  тасарсан хугацааг ажилласнаар, 1995-2000  оны нийгмийн даатгалын шимтгэлийг нь  тухайн онуудад хөдөлмөрийн хөлсний  доод хэм жээнээс 10 хувиар тооцож нөхөн  төлсөнд тооцуулах боломжтой болжээ. Хуулийн хэрэгжих хугацаанд ажилласан  жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ  нөхөн тооцуулахаар улсын хэмжээнд  494800 иргэн бүртгүүлж, баталгаажилтын  хуудас авсан. Гэвч хүндэтгэн үзэх болон  аргагүй шалт гааны улмаас бүртгүүлээгүй  цөөн иргэн дахин бүртгэж өгөөч гэж  ХАХНХЯ болон Засгийн газрын 11- 11 дугаарын утсаар удаа дараа хүсэлт  гаргасан байна.

Тиймээс та иргэний цахим үнэмлэх, нийгмийн  даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр,  хэрэв хөдөлмөрийн дэвтэр байхгүй бол  улсад ажилласан жилийг тогтоосон  шүүхийн шийдвэр, оршин суугаа газрын  Засаг даргын лавлагаа зэрэг бичиг баримт  бүрдүүлнэ. Өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл  байхгүй байна.  Иймд дөрөв ба түүнээс олон  хүүхэдтэй болон хөдөлмөрийн хэвийн  бус нөхцөлөөр тэтгэвэр эрт тогтоолгосон иргэдийн ажилласан жилийг нөхөн  тооцож, ирэх есдүгээр сарын 1-ний дотор  баталгаажилтын хуудас, 2015 оны  нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн нэмэгдлийг нь тооцож олгох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2698
0 эможи
keyboard_arrow_up