Байлдааны туг гардуулах ёслол боллоо
2015 оны 12 сарын 14
Өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах, Улсын хил тогтоох, тодотгох ажилд байнгын хувь нэмрээ оруулдаг Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд Байлдааны туг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Өвлийн дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр болж буй энэ арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тус ангийн захирагч дэд хурандаа Д.Энхцогт нар оролцож гардуулан өгөв. Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хиймрийн бэлгэдэл юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









26940
0 эможи