Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулна

2014 оны 5 сарын 08

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/367 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бөгөөд Онцгой байдлын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Цөмийн энергийн газар, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөлөл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ. Нийслэлийн Засаг дарга уг хөтөлбөрийн төслийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар 06 дугаар сарын 05-ны дотор багтаан хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2692
0 эможи
keyboard_arrow_up