Боловсролын салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт хэн,юу хэлэв ?
Одоогоос дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад албан ёсоор айлчлал хийхдээ практик чадвартай инженер техникийн ажилтанг хамтарч ажиллах санал гаргасан билээ.
Тэр үеэс Японы Коосэн сургалтын тогтолцоог Монгол нэвтрүүлэх судалгаа эхэлсэн.Улмаар өнгөрсөн жилийн хичээлийн жилд загвар анги нээж 34 хүүхдийг элсүүлсэн юм.
Монгол Коосэн төслийн удирдагч М.Сэргэлэн : Японы хөгжлийн нууц коосэнтэй салшгүй холбоотой
Коосэн гэдэг нь Японы инженер бэлтгэдэг Технологийн сургуулийг хэлээд байгаа юм. Коосэнгийн сургалт нь туршилт дадлагыг их хийж түүн дээ суурилж онолын мэдлэг олгодогоороо давуу талтай. Манайд эхлээд онол үзээд дараа нь оюутнууд дадлага хийдэг бол Коосэнд эхлээд дадлага хийгээд дараа нь онолоо үздэг. Манайхаас эсрэг байдаг. Дунд сургуулийн 15-16 настай хүүхэд аливаа юмыг тусгаж авах өндөр чадвартай байдаг юм байна. Тиймээс энэ насан дээр нь практик заагаад дараа нь онолын мэдлэг өгдөг. Бид одоо Монгол коосэн сургуулийнхаа ирэх хичээлийн жилийн элсэлтээ авч байна, зургадугаар сарын 28 хүртэл бүртгэнэ. Барилга механик цахилгааны инженерүүдийн ангид нийт 90 оюутан элсүүлнэ.
Монгол Коосэн төслийн зөвлөх доктор Э.Амар:
Коосэний зорилго хүнлэг ур чадвартай инженерийн бэлтгэхэд байдаг. Бүх юм дүрэм журмын дагуу явагдаж ажлаа хүнлэг хийдэг инженер хүнийг бэлтгэдэг. Хамгийн гол нь зөв хүнийг бэлтгэдэгээрээ онцлог. Манай сургууль Барилгын инженер Механикийн инженер Цахилгааны инженер мэргэжлээр элсэлт авахаар бэлтгэлээ хангасан. Сургалтын орчин тоног төхөөрөмжийг өндөр түвшинд бэлтгэсэн. Японд жижиг асуудал байдаггүй гэдгийг Коосэн заадаг. Яг тийм зарчмаар бид коосэн сургалтыг нэвтрүүлж байгаа . Сургалтын хөтөлбөр ашиглах төхөөрөмж нь Коосэнтэй адил. Тоног төхөөрөмж нийлүүлэхэд гаалийн татвараас эхлээд хүндрэл үүсч байна. Үүнд төрөөс анхаарал хандуулна гэдэгт итгэж байна
Японы цахилгаан электроныг багш Нишияма Харүико: Монгол коосэн төгссөн залууст маш том болож бий
Японд нийт 50 гаруйхан Коосэн байдаг тул дунд сургууль төгсөгчдийн нэг хувь нь Коосэнд элсдэг. Мөн жил бүр Коосэнг 10 мянган оюутан төгсдөг. Төгсөгчдийг компаниуд булаацалдаад авдаг. Нэг төгсөгчид 10-20 компанийн ажлын байрны саналд ирдэг. Эдийн засгийн нөхцөл муудах зэрэг нь Коосэнгийн төгсөгчдөд огт нөлөөлдөггүй онцлогтой.
Японы механикийн багш профессор Наканиши Юүжи:
Хичээлийн явцыг тайлбарлавал сурагчид эхлээд цахилгаан машин бариад тоглоод байгаа мэт харагдана. Энэ нь тухайн цахилгаан машины эд анги дээр дадлага хийж практик мэдлэг олж авна. Дараа нь цахилгаан машины онолыг судалж төгсөхдөө өөрсдөө цахилгаан машин бүтээх хэмжээний мэдлэг олж авдаг. Ингэж сургадаг учир сургалтын орчин маш сайн. Япоын Коосэн сургалтын тогтолцоо 50 жилийн түүхтэй. Аж үйлдвэрийн өсөлтийг боловсон хүчнээр хангахын тулд үүсгэн байгуулсан. Их дээд сургуулийн оюутнууд нь онолын мэдлэгтэй ч практик мэдлэг султай байдаг. Ажилчин нь пратикт мэдлэгтэй ч онолын мэдлэг байдаггүй. Тиймээс онол пратик хосолсон сургалтын тогтолцоог нэвтрүүлсэн нь Коосэн.