Бичил бизнесийн сангийн журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

2015 оны 12 сарын 10

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ны Баасан гарагт болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэх юм.  Мөн нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай, “Соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам” батлах тухай, Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, “Бичил бизнесийн сангийн журам”-д өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26880
0 эможи
keyboard_arrow_up