Лабораториудын түвшинг тогтоолоо

2015 оны 12 сарын 08

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн төрийн болон хяналтын байгууллагын сүлжээ лаборатори, орон нутаг, хувийн өмчит лабораториудыг гадаад хяналтад хамруулан, ур чадварын түвшинг нь тогтоолоо.

 

 

Энэ нь лабораториудын ур чадвар, дадлага туршлагыг хөндлөнгөөс үнэлж, шинжилгээний ур чадварыг нь дээшлүүлэх, үйлчилгээнийх нь чанар, бие даасан байдлын баталгааг хангахад туслалцаа үзүүлэх зорилготой байлаа. 

Энэ оны эхний ээлжийн сорилтод нян судлалын 65, химийн 42, ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн 14, хоёрдугаар ээлжид нян судлалын 69, химийн 39,  ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн 17 лаборатори хамрагдаж үнэлүүллээ. 

Жил бүр зохион байгуулах дээрх хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дотоод хяналт, хяналтын байгууллагын харьяа лабораториуд микробиологи, хими, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээр хамрагдаж байх юм. 
Доорх холбоосоор сорилтын удирдамж, танилцуулга, дүнг  http://inspection.gov.mn/info хаягаар үзнэ үү. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26863
0 эможи
keyboard_arrow_up