Арваннэгдүгээр сарын 5-ыг "Дэлхийн цунамийн өдөр" болгоно

2015 оны 12 сарын 08

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Эдийн засаг, санхүүгийн хороо 11 дүгээр сарын 5-ныг  "Дэлхийн цунамийн өдөр" болгох Япон улсын санаачилгыг санал нэгтэйгээр баталж, Ерөнхий Ассамблейн чуулганд өргөн барихаар болсон байна. Цунамийн гамшигт ихээр өртдөг Япон улс байгалийн гамшиг, тэр тусмаа цунамийн хор уршгийг олон улсад таниулах, гамшгийн эрсдлийг бууруулах зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулсан гэж мэдэгдэж байна.

2011 онд Японд болсон цунамийн уршгаар 15 мянга гаруй хүн амиа алдаж байсан. Түүнээс хойш их хэмжээний хохирол учруулсан цунами болоогүй ч гэлээ байгалийн гамшгийн үед бэлтгэлтэй байж, амь нас, эд хөрөнгийн хохирол хамгийн бага гаргах нь чухал гэж Япон улсын төлөөлөгч хурлын үеэр цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ улс орнууд энэхүү тогтоолын төслийг баталсанд талархаж байгаагийн зэрэгцээ байгалийн гамшгаас сэргийлэх, эрсдлийг бууруулах тал дээр улам их идэвх чармайлт гаргана гэдгээ илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар тогтоолын төсөлд 140 гаруй улс гарын үсэг зурсан байна. Тогтоолын төслийг 12 дугаар сарын сүүлчээр Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлж, эцэслэн шийдвэр гаргах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26848
0 эможи
keyboard_arrow_up