Вашингтонд бохирыг цахилгаан болгон ашиглаж байна

2015 оны 12 сарын 07

НУ-ын Вашингтон мужид бохир ус цэвэршүүлэх байгууламжийн улмаас агаарт 00-ын эвгүй үнэр тархжээ. Учир нь Вашингтоны үйлдвэр хүний ялгадсыг цахилгаан болгож “Ногоон эрчим хүч” үйлдвэрлэдэг болсон байна.

 

Ногоон эрчим хүчний үйлдвэр Норвегийн гидролизийн техникийг өмнөд Америкт анх удаа ашиглажээ. Энэхүү үйлдвэр 3,8 сая галлон өтгөнийг 8 мянган өрхөд хангалттай хүрэлцэхүйц цахилгаан болгон хувиргаж байна. Blue Plains үйлдвэр боловсруулалтынхаа явцад органик материал гаргаж авах, үүнийгээ метан болгож хувиргах, мөн цахилгаан гаргах боломжтой бөгөөд өдөрт хоёр сая гаруй өрхийн 1400 сая литр бохир усыг цэвэршүүлдэг. Цэвэршүүлэх процессдоо цахилгаан эрчим хүчийг ашигладаг. Blue Plains үйлдвэр нь улсынхаа хамгийн том эрчим хүчний хэрэглээний үйлдвэр юм. Эндэхийн шинэ эрчим хүчний үйлдвэр нь үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 1/3-ийг гаргадаг байна. 

“Анхандаа энэ үйлдвэр бохир усыг тариаланчдад бордоо болгон өгч ирсэн байна. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр нүүрстөрөгчийн ялгаралтыг маш сайн бууруулж, жилд олон сая долларыг хэмнэж байгаа гэж хотын усны инженер нь ярьсан юм. 

Хүний хог хаягдал нь өнөөдөр ч ашиглагдаагүй гэсэн ангилалд хамаарах эх үүсвэр хэвээр байна. НҮБ-ын зүгээс энэ байгууламжийг тууштай үйл ажиллагаагаа явуулж чадвал 138 сая өрхийг цахилгаанаар хангах боломжтой хэмээн үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26838
0 эможи
keyboard_arrow_up