Шилэн Цогоо Аудитын даргыг АТГ-т өглөө

2015 оны 12 сарын 07

Хүнд суртлаараа Монгол Улсын төрийн байгууллагууд алдартай. 60 чавганц уралдхад 1 нь түрүүлдгийн адилаар хүнд суртлаараа тэргүүн эгнээнд жагсдаг байгууллагуудыг МҮХАТ жил бүр улмамжлал болгон шалгаруулдаг юм. 

 

Гэтэл уг судалгаанд бараа сураггүй байдал А.Зангад даргатай ҮАГ нь "хүнд суртал гаргалаа" гэх шалтгаанаар бараг аудитын түүхэндээ анх удаа ийнхүү АТГ-ын хаалга үүдийг онголзуулах хэрэг гарахнээ. 

Иргэн Б.Цогтгэрэл энэ оны 9 сараас эхлэн Шилэн дансны тухай хуулийн дагуу байгууллагуудын Шилэн дансанд үзлэг шалгалт хийн нэгд нэгэнгүй онгичиж эхэлсэн бөгөөд түүний үзлэгүүдээр улсын наадмын начны найраанаас долоон дор хуйвалдаан, зардлууд гарч ирэн олны нүдийг орой дээр нь гаргасан байдаг. Уг хуульд хяналт тавих ёстой байгууллага нь өөрөө Аудит тул ийнхүү А.Зангад Б.Цогтгэрэл нарын зам нийлсэн үү гэж хартал бас биш бололтой. Тэд хоорондоо үг хэлээ ойлголцож чадалгүй ийнхүү хуулийн байгууллагад хандхад хүргэсэн байна.

Ер нь бол иргэдийн гаргасан өргөдөл гомдолд Аудит битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгч 30 хоногийн дотор хариу өгөх хуультай. Судлан үзэх шаардлагатай бол 60 хоног хүртэл сунгаж болно. Харин саналын шинжтэй бөгөөд хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах бол 90 хоногийн хугацаатай байх учиртай.

Иргэн Б.Цогтгэрэл "Надад саналын шинжтэй ямар нэгэн өргөдөл гомдол байхгүй. Аудитын дарга 60 хоногт хариу өгөх байсан өгөөгүй. Ийм аймаар хүнд сурталтай газрыг АТГ-т өгөх нь зүйн хэрэг. Үгсэн хуйвалдсан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгө олж авсан байж болзошгүй тул эдгээр хүмүүсийг АТГ-т өгч байна. Татвар төлөгчдийн өгсөн 180 сая төгрөгөөр байр авчихаад ажлаа хийхгүй бол хийлгээд өгдөг газарт нь хандахаас яахавдээ" хэмээн ширүүлж байгаа бол А.Зангад дарга ам нээхгүй гүрийсэн хэвээр байна. Хамгийн сүүлд ҮАГ-аас Б.Цогтгэрэлд зориулсан мэдэгдэл гаргаж "улс төржиж байна" гэж бичсэнээс өөр зүйлгүй. Гэтэл ҮАГ нь улс төржсөн эсэхийг шалгадаг биш Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгө зөв зүйлд зарцуулагдаж буй эсхэд хяналт тавьдаг газар тэр бүү хэл Шилэн дансанд хяналт тавих хэд хэдэн хуулиар давхар хүлээсэн үүрэгтэй гэдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ.

Авлигын эсрэг хуулиар аливаа байгууллагууд нээлттэй ил тод байх ёстой, албан тушаалаа урвуулан ашиглаж хэн нэгэнд эс үйлдэл үзүүлэх ёсгүй, ажлын байдлаа ашиглан эд хөрөнгөтэй болж болохгүй бөгөөд түүнчлэн Төрийн албаны тухай хуулинд хууль дээдлэх, хуулийг мөрдөх, дээд албан тушаалтны өгсөн чиг үүргийг биелүүлэх зэрэг олон хуулиудыг илтэд зөрчсөн хэмээн иргэд ийнхүү Аудитын байгууллагыг чангалж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26831
0 эможи
keyboard_arrow_up