Цас арилгах давс, шатахууны нөөц бага байна
2015 оны 12 сарын 07

Замын цас арилгах давсны нөөц бага, шатахууны төсөв байхгүй гэж хотын Нийтлэг үйлчилгээний газар /НҮГ/-аас мэдэгджээ.
Тус газраас одоогийн байдлаар цасны машинууд гарч эхэлсэн байгаа бөгөөд төвийн хөл хөдөлгөөн ихтэй зам уулзвар, гэр хорооллын зарим замуудад давс цацсан ч автомашинууд яваад эхэлчихсэн байсан тул замын цас цацсан давсанд төдий л сайн арилаагүй байгаа аж. Энд өнөөдрийн байдлаар 800-900 кг давс цацаад байгаа бөгөөд ер нь давсны нөөц багассан байгаа гэдгийг хэлж байна. Харин улс орон даяар аймаг, сумдын зарим төсөв хаагдсантай холбоотойгоор шатахууны төсөв огт байхгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









26828
0 эможи