Хэвлэх үйлдвэрийн барилгыг өмчлөх эрх Ц.Баатарсайханд шилжих магадлалтай

2015 оны 12 сарын 07

"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг өнгөрсөн долоо хоногт Араб гаралтай Монголын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авч олны анхаарлыг татсан. Тэрбээр, уг объект дээр шилэн цамхаг босгоно гэж мэдэгдээд байсан ч өнгөрсөн баасан гарагт шийдвэрээсээ буцсан юм.

 

Тодруулбал, Абдул Карим "Миний болон гэр бүлийн минь талаар ор үндэсгүй, худал мэдээллийг хэвлэлээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон дуудлага худалдаагаар Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр гадаадын хөрөнгө оруулалттайгаар худалдаж авах байсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан, Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж энэхүүг гэрээг цуцлах болно" гэж мэдэгдсэн.

Ингэснээр тус хэвлэх үйлдвэрийн барилга дуудлага худалдааны дүрэм ёсоор хоёр дахь их үнэ хэлсэн хүнд шилжихээр болж байгаа юм. Хоёр дахь их үнийн саналыг "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайхан хэлсэн. Тиймээс Абдул Карим худалдан авахаас албан ёсоор татгалзвал дээрх объектыг Ц.Баатарсайханд хувьчилж авна гэсэн үг. Гэхдээ Абдул Карим нь одоогийн байдлаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, төлбөрөө төлөөгүй байгаа учир Өмчийн харилцааны газар асуудлыг түр харж байгаа ажээ.

Дашрамд сонирхуулахад дээрх дуудлага худалдаанд

  1. Капитрон банк,
  2. Таван Богд Трейд,
  3. Bluemon ХХК
  4. В.Энхбаатар
  5. Б.Батнягт
  6. З.Пүрэв-Очир
  7. Б.Отгонжаргал
  8. Р.Мандах
  9. Адбул Карим нар оролцжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26802
0 эможи
keyboard_arrow_up