Хувьсгалчдын гудамжны замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

2014 оны 5 сарын 08

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан  5 дугаар сарын 09-ний 22:00 цагаас эхлэн 6 дугаар сарын 09-нийг дуустал Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш 2 км замын хөдөлгөөнийг хаахаар болсон. Энэ хугацаанд Баянхошууны уулзвараас хотын төв рүү зорчих урсгалыг нэг чигийн  хөдөлгөөнтэй болгож, сөрөг урсгалын хөдөлгөөнийг Зурагтын шинэ эцсийн буудлаас шороон замаар Баянхошуу чиглэлд зохицуулж явуулах юм. Харин нийтийн тээврийн үйлчилгээний М:9 “Зүүн салаа-Зурагт” Сансар”, М:15 “Баруун салаа-МУИС-БЗД-ийн6-р хороо”, М:25 “Баянхошуу-Ард кино театр”, М:25б “Баянхошуу-Вокзал-БММЗ” чиглэлүүд Баянхошууны Хөтөлийн буудлаас үндсэн замаараа явж нэг урсгалаар Зурагтын эцэс хүртэл, Зурагтын эцсээс Далан давхарын урд талын шинэ замаар нэг урсгалаараа явж Баянхошууны Хөтөлийн буудал хүртэл явахаар болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2680
0 эможи
keyboard_arrow_up