Өдөр тутмын сонингууд өөрсдийн эсэргүүцлээ илэрхийллээ

2014 оны 5 сарын 08

Өнөөдрийн өдөр тутмын бүх сонингуудын хоёрдугаар нүүр буюу “Улс төр”-ийн нүүр хэсгээ хоосон гаргажээ. Нийт 8 сонин ийм хоосон нүүр гаргасан байна. Тайлбарын хувьд  “Төр ард түмнийг холбогч нь хэвлэл. Ард түмэн төрийн байгууллагуудын мэдээллийг авах эрхтэй” гэж бичсэн аж. Учир нь өчигдрийн УИХ-ын  чуулганы хуралдаанаар хаалтын гэрээ хэмээх зүйлийн талаар ярихад хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан утга бүхий багагүй зүйл яригдсан. Түүн дотроо хэвлэлийнхэнд төрийн байгууллагын талаарх мэдээлэл өгөхийг хязгаарлах талаар ч дурьдсан билээ. Иймд  өдөр тутмын сонингуудын үзүүлж буй дээрх эсэргүүцэл нь чуулганаар яригдсан зүйлтэй шууд холбоотой байж магад хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2678
0 эможи
keyboard_arrow_up