Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 5 сарын 08

Стандартчилал хэмжил зүйн газрын хурлын танхимд 09:00- 11:00 цагт Хэмжил зүйн зөвлөлийн хуралдаан болох гэж байна. Хуралдаанаар: Хэмжих хэрэгслийн болон стандартчилсан загварын туршилт, Хэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрөлийн асуудлуудыг хэлэлцэнэ.

Багшийн хөгжлийн ордонд 10:00 цагт Гадаад хэлний багш нарт зориулсан сургалт эхэлнэ. Тус сургалтанд нийт 70 гаруй багш нар хамрагдаж байна. Сургалтанд Сантис гадаад хэл сургалтын Америк багш нар ирж хичээл зааж байгаа.

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд 10:00 цагт нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас Монгол Улсад Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 89 жилийн ой тохиолдуулан, хөдөлгөөнийг үндэслэгч их зохиолч, Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх, хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудыг алдаршуулан, тэдэнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд 11:00 цагт Үндэсний авто мото спортын клубээс хэвлэлийн хурал зарлалаа. Мотоцикльчдын 2014 оны уралдаан тэмцээнүүдийн албан ёсны нээлтийн уралдаан энэ сарын 11-нд Морингийн даваанд болно. Тус тэмцээний талаар болон энэ онд зохиогдох мото спортын уралдааны мэдээллийг хүргэх юм.

Хангарьд ордны 14 давхарт 13:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 6 компанид төсөл хэрэгжүүлэх эрх буюу Батламж гардуулах үйл ажиллагаа болно. 14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Төгсөлтийн баярыг зохион байгуулах тухай, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмын төсөл, Хот байгуулалтын менежментийн мэдээллийн системийн танилцуулга, Оршуулгын газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төв 14.00 цагт Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С. Баатарсүхийн “Цэнхэр залаа” хөгжмийн бүтээл төрөөд 45 жилийн ойтой золгож байна. Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Цэнхэр залаа” аялгуу МҮОНРТ-ийн хөгжмийн урын санд 45 жилийн туршид тэргүүлэх байрыг эзэлснийг онцлон УГЗ, хөгжмийн зохиолч С. Баатарсүхэд хүндэтгэл үзүүлнэ.

МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд

15.00 цагт БНАСАУ-ын Эдийн засгийн хөгжлийн хороо, төмөр замын яамны төлөөлөгчид БНАСАУ-ын эдийн засгийн чөлөөт бүс, хөрөнгө оруулалтын талаар уулзалт, танилцуулга хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2673
0 эможи
keyboard_arrow_up