Автобусны жолооч зургаан хүн мөргөж, нэг хүн нас баржээ

2015 оны 11 сарын 30

Энэ сарын 28-ны 13.00 цагийн орчим СХД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд “Сутайн буянт” ХХК-ийн “Daewoo BS-106” автобусны жолооч Б нь

автобусны буудал дээр зогсож байсан зургаан явган зорчигчийг мөргөжээ.
 
 

Ослын улмаас овог нэр, оршин суух хаяг тодорхойгүй 30-35 насны эрэгтэй амь нас нь хохирч, тухайн автобусанд явж байсан найман зорчигч гэмтсэн байна.

Хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3 хэлтэс шалгаж байгаа ажээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26694
0 эможи
keyboard_arrow_up