“Гацуурт”-ын Л.Чинбат талийгаач залуутай холбоотой мэдээллийг 10 сая төгрөгөөр худалдаж авна

2015 оны 11 сарын 30

Бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан “Ирвэс хамгаалах сан”-гийн биологч Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг яаралтай илрүүлж, хэрэгтнүүдийг шүүхийг олон нийт хүчтэй шаардаж эхэллээ. Иргэдийн дуу хоолойтой олны танил, эрх мэдэлтэй эрхмүүд ч нэгдэж, залуугийн хэргийг илрүүлэхийг шаардаж байгаа юм.

Тодруулбал, өнгөрөгч өдөр “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат эрхэм өөрийн фэйсбүүк хуудсандаа “Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг хувиасаа 10 сая төгрөгөөр урамшуулна. Ажил мэргэжилдээ дуртай, эх орон байгаль дэлхийдээ хайртай ийм хүнийг бид хайрлахад оройтохгүй. Хэрэг илрэх учиртай. Хэрэгтэнг олох ёстой” хэмээн бичжээ. Түүний энэхүү мэдэгдлийг цахим ертөнцийн хэрэглэгчид хамгийн их шэйрлэж байна.

Л.Чинбатаас гадна Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч энэхүү хэрэгт анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн юм.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26677
0 эможи
keyboard_arrow_up