Цас орно. 4-6 градус дулаан байна

2014 оны 5 сарын 08

2014 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шууурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 4-6 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2667
0 эможи
keyboard_arrow_up