Улаанбаатарт 9 градус хүйтэн

2015 оны 11 сарын 28

Малчид, ард иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: 30-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

2015 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар  үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын саваар  13-18 градус,  Хэнтийн уулс ,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар,  Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус хүйтэн, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 1-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 29-нд Алтайн уулсаар, 30-нд ихэнх нутгаар, 1,2-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26669
0 эможи
keyboard_arrow_up