Малайзын холбооны шүүхээс Монголын иргэнд холбогдох хар тамхины хэргийг хэрэгсэхгүй болгов

2015 оны 11 сарын 27

Малайзын Холбооны шүүхээс хар тамхи хадгалсан хэрэгт холбогдож 2013 оны нэгдүгээр сараас хойш хоёр жил гаруй хугацаанд саатуулагдан шалгагдсан Монгол Улсын иргэн Н.З-г гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор өчигдөр /11.26/ шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс Н.З-г гэм буруугүй хэмээн үзсэн боловч давж заалдах шатны шүүх түүнийг буруутай гэж үзэн ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулаад байсан билээ.

Монгол Улсын Засгийн газар уг хэрэгт эхнээс нь нь онцгой анхаарал хандуулж, шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажилласан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайдаас Малайзын эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандан манай иргэнд цаазын ял оногдуулсан шийдвэрээ дахин авч үзэх тухай хүсэлтийг хүргүүлж байсан нь хэргийг нааштай шийдвэрлэхэд томоохон нөлөө үзүүлсэн гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26664
0 эможи
keyboard_arrow_up