Улаанбаатарт 11 градус хүйтэн

2015 оны 11 сарын 27

Малчид, ард иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна.

 
 

2015 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар  үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын саваар  13-18 градус,   Хэнтийн уулс ,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар,  Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн,Г овийн бүсийн зүүн хэсгээр 6-11 градус,  Алтайн уулархаг нутаг болон говийн бүсийн  баруун хэсгээр 1 градус хүйтнээс градус 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд  6-11 метр.   9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны 11 дүгээр сарын 28-нөөс 12 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 30-нд баруун болон төвийн нутгаар, 1-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 30-нд баруун, төв, говийн нутгаар, 1-нд ихэнх нутгаар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26645
0 эможи
keyboard_arrow_up