Хүүхдийн спортын V наадмын шилдгүүдийг урамшууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 тоот тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын V их наадмыг спортын 42 төрөлд амжилттай зохион байгуулсан юм. Наадмын шигшээ тэмцээнүүд Улаанбаатар хотод өнгөрсөн есдүгээр сарын 7-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, спортын 17 төрөлд аймаг, дүүргүүдээс шалгарсан 2000 орчим хүүхдүүд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.
Наадмын шилдгүүдийг өнөөдөр шагнаж урамшууллаа. Монголын хүүхдийн V их наадмын зохион байгуулах хорооны дарга, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир спортын бодлого хэрэгжүүлэх, зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Баярсайхан, Наадмын зохион байгуулах хорооны зарим гишүүн Хүүхдийн наадмын тэмцээнүүдийн ивээн тэтгэгч, сайн зохион байгуулсан спортын холбоод, клуб, дасгалжуулагчид болон зарим сургуулийг дургалын зүйлсээр шагнаж урамшууллаа.









