Улаанбаатарт 13 градус дулаан

2015 оны 11 сарын 26

     2015 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулс болон Дорнод, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул гол сав, говийн нутгийн зүүн хэсгээр 10-15 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс градус 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.   11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26611
0 эможи
keyboard_arrow_up