Францад Монголын 3000 гаруй иргэн амьдардаг

2015 оны 11 сарын 24

 

 

 

Франц улсад өнөөдрийн байдлаар манай улсын 3000 гаруй иргэн амьдарч байна.

 

Францад амьдарч байгаа монголчууд хувийн бизнес хийхээс гадна эндэхийн иргэдийн нэгэн адил томоохон компаниудад ажиллаж байгаа нь монгол мэрэгжилтнүүдийн чадвар  олон улсад үнэлэгдэх хэмжээнд хүрч эхэлж байгаагийн тод жишээ гэж хэлж болно.

Энэ улсад хууль бусаар амьдарч ажил хийх боломж харьцангуй хязгаарлагдмал эрх зүйн орчинтой. Энэ байдал нь эргээд энд ажиллаж амьдрахыг хүссэн гадны иргэдээс өндөр чадвартай байхыг шаарддаг. Иймд, манай улсаас Францад амьдарч байгаа хүмүүс хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний чадвартай, ихэвчлэн үндэстэн дамнасан олон улсын байгууллага, тухайлбал, Шнайдер электрик компани мөн банк санхүү, АиТигийн чиглэлээр Монголын залуус  ажилладаг нь бусад орноос ялгагдах нэг онцлог гэж хэлж болно.

"Франц нь бусад улсыг бодвол гадны мэргэжилтнүүдийг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй, ялангуяа Азиудыг бусдаас  хувь илүү чадвартай байж л удирдах албан тушаалд томилдог. Мөн гадны зарим орон шиг тэдэн жил амьдарсны дараа өөрийн орны иргэншлээ олгохдоо хатуу босго тавьдаг гэдгийг ч хэлж байсан. Харин зөвшөөрөл олгосон тохиолдолд зүгээр сар бүр тэтгэлгийн мөнгө өгөөд хий байлгахаас илүү жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь гарааных нь хөрөнгө оруулалтыг 2000 еврогоос 20 мянган евро хүртэл хийх гэж байгаа ажлаас нь шалтгаалан мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр ажилгүйдлийн тэтгэмж гэж өгдөг мөнгөө хэмнэж чадах алсыг харсан бодлоготой ажилладаг" тухай Шенгений орнуудад  аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг Б.Алтангэрэл ярьсан юм. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд Францад суралцах монгол оюутны тоо ч эрс нэмэгдсэн байна. Засгийн газрын тэтгэлгээс гадна, Францын төрийн өмчийн их, дээд сургууль нь төлбөргүй  тул Монголоос ирж суралцах оюутнуудын тоо нэмэгдэхэд ч нөлөөлсөн байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголыг мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26572
0 эможи
keyboard_arrow_up