“Ногоон гэрэл - цагаан шугам - 2015” тэмцээнийг 33 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

2015 оны 11 сарын 24

     Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгонзохионявагддаг “Ногоонгэрэл-цагаан шугам-2015” тэмцээнийэхний шатны шалгаруулалт   21 аймаг 9  дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нутаг дэвсгэртээ зохион байгуулагдаж, Төв, орон нутгаас шалгарсан багуудын тэмцээн нь 2015 оны 11-дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар чуулга дээр 33-дах жилдээ зохион байгуулагдан явагдлаа. 

     “Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” тэмцээн нь зөвхөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байсан бол сүүлийн жилүүдэд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохион явагдаж жилээс жилд өргөжин тэлж байна.Тэмцээнд Нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгаас 11 аймгуудын /Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Дундговь, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймаг/ нийт 20 багийн 240 хүүхэд багачууд оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцож,

1-р байранд - Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн  “Уулзвар“ баг

2-р байранд- Чингэлтэй дүүргийн 23дугаар сургуулийн “Зохицуулагч“ баг

3-р байранд -Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй-2 цогцолцор сургуулийн “Гэрлэн дохио” баг

Тусгай байранд- Баянзүрх дүүргийн 111 дүгээр  сургуулийн “Эвт шонхорууд” баг тус тус  амжилттай оролцлоо.

    Тэмцээний ерөнхий шүүгчээр Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандааЭ.Бөхбат, Монголын улаан загалмай нийгэмлэгийн мэргэжилтэнБ.Намсрай,  Dream box телевизийн жүжигчин Б.Тулгаа нар ажиллалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26570
0 эможи
keyboard_arrow_up