Цахим картгүй иргэд 700 төгрөгөөр зорчдог болно

2015 оны 11 сарын 24

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн ажил хийгдэж байгаагийн нэг нь автобусны цахим карт юм.

 

Одоогоор нийслэлд байнга автобусаар зорчдог 700 орчим мянган иргэн байдгаас 553 мянган иргэн нь цахим картаа худалдан авч, ашиглаж хэвшсэн байна. Харин үлдсэн нь бэлэн мөнгөөр зорчиж байгаа бөгөөд заримдаа дутуу мөнгө төлөх, мөнгөө төлөхгүй буух зэрэг зөрчлүүд гарч байгаа тухай бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тун удахгүй хяналтын ажилтаны сургалтанд хамрагдаж буй мөнгө хураагчид ажилдаа орох гэж байна. Ингэснээр картаа аваагүй иргэд хяналтын ажилтанд хянуулан 700 төгрөгөөр зорчихоор болж байгаа юм байна.    

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26565
0 эможи
keyboard_arrow_up