С.Эрдэнэ Солонгосруу эмчилгээнд явах эсэх нь шийдэгдээгүй байна

2015 оны 11 сарын 23

Эрдэнэс-Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, 200 гаруй хүний өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж буйгаа мэдэгдсэн. Эл хэрэг эдүгээ ч олны анхаарлын төвд байна.

 

Энэ хэргийн талаар ЦЕГ- аас тодруулбал, С.Эрдэнийг хохирогчоор дуудан Сүхбаатар дуүргийн цагдаагийн нэгдугээр хэлтэст шалгаж байгаа гэх хариултыг өгсөн. Харин тодорхой албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 95-1-ээр мөрдөн байцааж байгаа аж. Энэ зүйл заалт нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэл юм байна. С.Эрдэнэ одоо ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд, хордлого тайлах, үрэвсэл дарах эмчилгээ хийлгэж байгаа аж. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс эмчилгээний зардлыг бүрэн даана гэсэн ч 800 мянган төгрөгийн эм тариа буюу хоёр өдрийн эмчилгээний төлбөрийг өгөөд одоо болтол Солонгост эмчилгээ хийлгэх эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй байгаа хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26530
0 эможи
keyboard_arrow_up