Б.Гүндаваа "Мальта Опен" тэмцээний хошой аварга боллоо
2015 оны 11 сарын 23

Мальта улсад өнгөрсөн долоо хоногт болсон шатрын Олон улсын нээлттэй тэмцээнд их мастер Б.Гүндаваа оролцож түрүүллээ.
Тэрбээр энэ удаад түрүүлснээр "Малта Опен"-д хоёр дахиа түрүүлээд байгаа юм. Тав дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд 31 орны 200 шатарчин оролцсоноос манай улсаас “Шунхлай” группийн тамирчин, их мастер Б.Гүндаваа 9 өрөг тоглосноос 7 хожиж, 2 тэнцэн 8 оноогоор түрүүлсэн байна.
"Мальта Опен" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар манай улсын хүргэн, Мальта улсын иргэн Псалиа Кларанс ажилласан бол тэмцээний орлогч шүүгчээр Олон улсын шатрын холбооны шүүгч Ж.Мөнхбаяр томилогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









26523
0 эможи