Улаанбаатараас галт тэргээр Берлин, Амстердам, Лондон, Парис орох боломжтой боллоо

2015 оны 11 сарын 20

Улаанбаатараас Франц улс хүрэх төмөр замын ачаа болоод зорчигч тээвэрлэх боломжтой боллоо. Франц, Хятад болон Монгол Улс хоорондын төмөр замын хэлэлцээрийн хүрээнд Бээжингээс Европыг зорих галт тэрэг Улаанбаатараар дайрч зорчигч авах боломжийг нээжээ. Энэ сарын 19-ний өдрөөс буюу өчигдрөөс эхэлсэн эхний туршилтын тээврээр Монгол Улсаас хоёр зорчигч Франц улсыг зорьсон талаар Төмөр замын удирдах газраас мэдээлсэн байна. Аялал ес хоног үргэлжлэх бөгөөд Бээжингээс Улаанбаатар, цаашлаад Улаан-Үд, Иркутск зэрэг Москва хүртэл үргэлжлээд Берлин, Амстердам, Лондон Парис орох боломжтой аж.

Одоогоор шинэ чиглэлийн нэгдсэн зорчигч тээврийн тарифыг тогтоогоогүй байгаа бөгөөд ачаа тээвэрт одоогийн мөрдөгдөж байгаа тариф үйлчилж байгаа аж. Мөн 11 дүгээр сарын нэгний өдрөөс ачаа тээврийн тарифыг төрлөөс хамааран 10-20 хувиар нэмэгдүүлэх өөрчлөлт оруулжээ. Ази Европыг холбосон төмөр замын шинэ гарц нь манай улсад бизнесийн болоод эдийн засаг эерэг үр дүнг авчираад зогсохгүй аялал жуулчлалын таатай нөхцлийг бий болгох юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26499
0 эможи
keyboard_arrow_up