Зарим орон сууцны конторт 1.2 сая төгрөгийн торгууль оногдууллаа

2015 оны 11 сарын 20

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нийслэлийн иргэдийн гомдлын дагуу хувийн орон сууцны конторуудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Тэлмүүн од” ХХК узелийн цахилгааны төлбөр гэх нэрийдлээр сард 2800 төгрөг, “Богд асар” ХХК ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг, "Тунамал өргөө" ХХК ус дулаан дамжуулалтын төлбөр нэрээр 2600 төгрөг, “Бадамлах нар” ХХК насос, тог нэрээр 2475-11000 төгрөг зэргийг авч байсан нь тогтоогдсон байна. Иргэдээс мөнгө завшиж байсан контор тус бүрт 1.2 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26498
0 эможи
keyboard_arrow_up