Гэр бүлийн тогтворгүй этгээдийг улстөрийн болон төрийн албанд ажиллахыг хориглох санал гаргалаа
Энэ үеэрээ Гэр бүлийн хуультай холбоотойгоор хүүхдийн мөнгөө өгдөггүй эцэг, эхийг албадан хөдөлмөрлүүлж, мөнгийг нь хүүхдүүдэд нь гаргуулах, “гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёог шүүхээр гаргаж, торгууль тавих саналыг ажлын хэсэгт хүргүүлж буйгаа хэллээ. Тодруулбал эрхэм гишүүн “Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёонд гурав дахь хүнтэйгээ гэр бүл зохиож байгаа хүнийг хамруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүгээр ч зогсохгүй "Гэр бүлийн тогтворгүй этгээд" гэдэг нь шүүхээр тогтоогдвол улс төрийн болон төрийн албан тушаал хашихыг хориглох санал гаргаж байгаа аж. Гэр бүлийн тухай хуультай холбоотойгоор салсан эхнэр, нөхрүүд хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхгүй байгаа талаарх гомдол Өргөдлийн байгын хороонд олноороо ирж байгаа тул ийм шийдэлд хүрч буйгаа О.Баасанхүү гишүүн дуулгав.









