Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна

2015 оны 11 сарын 19

Энэ сарын 18-ны  өдөр Улаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 362 дуудлага мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  296 дуудлага бүртгэгдэв. Үүнээс зам тээврийн осолд 6 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол ихэсч байна. Үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр эцэг эх болон бүх шатны боловсролын байгуугууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн автобусны буудал, орон сууцны хороолол, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд явахдаа тээврийн хэрэгслийн хурдаа хасч, сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26472
0 эможи
keyboard_arrow_up