Улаанбаатарт 15 градус хүйтэн

2015 оны 11 сарын 19

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Ойрын хоногуудад цас орж, хүйтэн байхыг анхааруулж байна. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 11 дүгээр сарын 20-нөөс 11 дүгээр сарын 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

20,21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд  баруун болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халхголын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26467
0 эможи
keyboard_arrow_up