“Эх орны хишгийн хувьцаа”-гаа нөхөн авч болох нь

2014 оны 5 сарын 07

Хувьцаа эрхлэгчдийн хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах төв ТББ-ийн тэргүүн Э.Алтаншагай өнөөдөр хоёр асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд нэгдүгээрт: одоогоос 20 жилийн өмнө Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг 7000 төргөрөөр ард иргэдэд худалдаасан байна. Энэхүү эрхийн бичгээ ард иргэд сайн ойлгоогүйгээс тэр үү зөв зүйтэй ашигласан нь ховор гэнэ. Харин одоо энэ хүү эрхийн бичгээрээ хувьцаа авах боломж олдоод байгаа юм байна. Монгол улсад нийт 329 хувьцаат компани байгаа бөгөөд та эдгээр компаниудын хувьцаанаас худалдан авч болох юм байна. Хоёрдугаарт 2012 онд “Эрдэнэс таван толгой”-н хувьцаанаас иргэн болгонд 1072 ширхэг хувьцааг өгсөн. 1 сая 500 мянган хүн өргөдлөө өгсөн ч хувьцаагаа аваагүй байна. Харин өнөөдөр Засгийн газар, “Эрдэнэс таван толгой”-н шийдвэрээр хувьцаа аваагүй хүмүүс хувьцаагаа авах боломжтой боллоо. Өргөдлөө та бүхэн ХЭХОЭХТ-д хандан Тайван Монголын соёлын төвд очиж зөвлөгөө авч өргөдлөө өгөх боломжтой юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2644
0 эможи
keyboard_arrow_up